Оросын ДНБ-ий өсөлт таван хувьд хүрэх боломжтой

Оросын анхны Шадар сайд Игор Шувалов “The Wall Street” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Оросын зам тээврийн дэд бүтцийг хөгжилд оруулсан гаднынхны шууд хөрөнгө оруулалтын өсөлт болон бизнесийн орчин сайжирсан зэрэг нь ирэх 1-2 жилд эдийн засгийн өсөлтийг таван хувьд хүргэнэ” гэжээ.

Европ руу гаргах Оросын бараа, бүтээгдэхүүний экспорт сул байснаас өнгөрсөн оны төгсгөлд ДНБ нь дөнгөж 3.4 хувийн өсөлттэй байжээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ ч мөн адил доогуур үзүүлэлттэй байсан байна. Энэ нь 2009 оноос хойш хамгийн муу үзүүлэлт юм.

Шувалов төрийн өмчит, үл хөдлөх хөрөнгийг зарж зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх санхүүжилтийг бий болгох санал гаргасан аж. Оросын Засгийн газраас энэ онд Роснефтийн бага хэмжээний хувьцааг худалдаалах магадлалтай байгаа юм байна.
Оросын Засгийн газар Европт тархаад байгаа хямралаас зайлсхийх арга зам эрэлхийлж байгаа билээ.