Оросын эдийн засагт хямралын дохио ирлээ

ОХУ-ын үйлчилгээний салбар гуравдугаар сард сүүлийн таван долоо хоногт байгаагүйгээр хурдан хугацаанд огцом буурчээ.
HSBC банкны гаргасан индексийн мэдээллээс үзэхэд Оросын үйлчилгээний салбарын үйл ажиллагаа хоёрдугаар сард 50.8 нэгж гэсэн үзүүлэлттэй байсан бол өнгөрсөн сард 47.7 нэгж болж буурчээ. Энэ нь үйлдвэрлэлийн салбар дахь бизнесийн итгэл 2008 оны сүүлээс хойш анх удаа огцом уруудсаныг харуулж байгаа юм.
Харин үйлдвэрлэлийн салбарын эрүүл мэндийг илтгэдэг индекс 50.2 нэгжээс 47.8 нэгж болтлоо өмнөх сараасаа урууджээ.
Захиалгын индекс тооцох аргачлалаар индекс 50 нэгжээс дээш гарвал үйлдвэрлэл тэлж байгааг илтгэдэг билээ.
Энэ нь Оросын эдийн засагт хямрал айсуйг харуулж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Дээрх доошилсон үзүүлэлт нь 2010 оны намраас хойших анхны удаагийнх болж байна.