Орос эхчүүдэд зориулсан 11.000 ам.долларын санал

Хувиараа хөдөлмөр эрхэлж, бизнес эхлүүлж байгаа залуу эхчүүдэд 400 мянган рубль буюу 11 мянган ам.долларын санхүүжилт ологох саналыг Оросын Засгийн газарт өргөн бариад байгааг “Interfax” мэдээллийн агентлаг мэдээллээ.
Энэхүү залуу эхчүүдийг дэмжих хөтөлбөр энэ жилээс хэрэгжиж эхэлнэ гэдгийг ОХУ-ын Дэд сайд Ольга Голодец мэдэгдээд байна. Мөн тус улсын Засгийн газрын зүгээс залуу эхчүүд хоёр дахь удаагаа их сургуульд суралцах бол төлбөргүй боловсрол эзэмших боломж олгохоор зэхэж байгаа аж.