ОХУ байлдааны сургуулилалт хийнэ

Оросын тэнгисийн цэргийн хүчин энэ сарын сүүлчээр ЗХУ-ын үеэс хойш хамгийн том байлдааны сургуулилалт хийх болсноо зарлажээ. Сургуулилалтыг Газар дундын болон Хар тэнгист хийх юм байна.

Ерөнхийлөгч Владимир Путин зэвсэгт хүчний салбарыг шинэчлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад зарцуулах төсөвийг хангалттай гаргасны ач холбогдлыг харуулах, Оросын цэргийн хүчний сүр хүчийг илтгэх уг сургуулилалтад Оросын томоохон дөрвөн флотын хөлөг онгоцнуудыг ашиглах аж.

“Тус ажиллагааны зорилго нь зэвсэгт хүчнүүдийн хоорондын нэгдлийг зузаатгах, Оростой шууд бус хил залгаа орнуудад байх гол цэргийн баазуудтай туршлага солилцох явдал юм” хэмээн Оросын Батлан хамгаалах яамны сайд өнгөрсөн пүрэв гаригт хийсэн мэдэгдэлдээ онцолжээ.