ОХУ-д суудлын тэргийн тоо 10 хувиар нэмэгдэв


Өнгөрөгч 2012 оны байдлаар ОХУ-д нийт 2.76 сая суудлын тэрэг шинээр бүртгүүлсэн байна. Уг үзүүлэлт нь 2011 онтой харьцуулахад 10.2 хувиар нэмэгдсэн тоо хэмээн “Автостат”-аас мэдээлжээ. Борлуулалтын тэргүүнд “АвтоВАЗ”, удаах байранд 520.5 мянган ширхэг зарагдсан “Лада” маркийн машин орсон аж.

ОХУ-д 2012 онд хамгийн их гүйлгээтэй импортын машинаар “Chevrolet” шалгарсан бөгөөд борлуулалт нь 206.4 мянгад хүрчээ. Хойд хөршийн суудлын тэрэгний худалдааны зах зээлийн гуравдугаар байранд орсон Солонгосын “Kia” 193.2 мянган авто машин борлуулсан нь 2011 оноос 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Түүнчлэн хамгийн сайн борлуулалттай 10 машинд Volkswagen, Toyota, Nissan , Ford зэрэг төмөр хүлэг жагсжээ. Европын бизнесийн нийгэмлэг ОХУ-д нийт 2.85 сая машин зарсан хэмээн 2012 оны арваннэгдүгээр сард мэдэгджээ.