ОХУ-д тамхины үнэ долоо дахин нэмэгдэнэ

ОХУ-д тамхины үнэ цаашид нэмэгдэх талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас тус улсад тамхины онцгой албан татварыг долоо дахин нэмэгдүүлэх санал гаргасны дагуу 2020 он гэхэд хойд хөршид нэг хайрцаг тамхи 238 рубль буюу 7.5 ам.долларын үнэтэй болох аж. Харин одоогийн үнэ 30-40 рубль буюу 1-3 ам.доллар байна.

Энэ мэдэгдэл нь зөвхөн тамхи хэрэглэгчдийг бухимдуулаад зогсохгүй тус улсын Сангийн яамныхныг ч гонсойлгосон хэрэг болжээ. Тус газраас 2016 оноос хойш онцгой албан татварын өсөлтийг бууруулах хүсэлт тавиад байгаа аж. Учир нь Сангийн яам дээрх үйлдэл нь хөрш орнуудаас хууль бусаар тамхи импортлох гэмт хэргийг гааруулах болно гэж үзэж буйтай холбоотой. Иймээс тамхины жижиглэнгийн үнэ ихээр нэмэгдэж байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа аж. Тус улсын хэрэглэгчдийн холбооны гишүүдийн дунд өрнөөд буй эдгээр маргаантай асуудлын талаарх шийдвэр аль хэдийнэ гарсан бөгөөд ямартай ч 2016 оноос өмнө тамхинд ногдуулах онцгой албан татварыг 28 хувиас дээш гаргахгүй аж.