ОХУ ирэх оны олимпод 1.1 их наяд рубль зарцуулаад байна

ОХУ ирэх онд Сочид болох өвлийн олимпийн тоглолтод зориулж, энэ оны нэгдүгээр сарын байдлаар 1.136 их наяд рубль зарцуулаад байна гэж “РИА Новости” мэдээллээ. 2014 оны өвлийн олимпийн тоглолтод нийт 1.526 их наяд рублийн санхүүжилт хийхээр төлөвлөсөн ажээ.

Олимп зохион байгуулах комиссын даргын орлогч Дмитрий Козакий “Одоогийн байдлаар барилга байгууламж, дотоод бүтцэд 200 тэрбум рубль зарцуулаад байна. Энэхүү мөнгө ОХУ-ын төсөв болон хөрөнгө оруулагчдын халааснаас 50:50 харьцаатай гарсан” гэжээ.

Мөн олимпийн тоглолттой хамааралтай бус, Сочи хотын хөгжил болон хотын дотоод бүтцэд нэмэлт 500 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийсэн аж. Козак энэхүү мөнгөний гуравны хоёрыг тээвэр зохицуулалтад зарцуулсан хэмээв.

Өвлийн олимпийн тоглолт Сочи хотод ирэх оны хоёрдугаар сарын 7-ноос 23 хүртэл үргэлжилнэ. Пара олимп ирэх оны гуравдугаар сарын 7-ноос 16 хүртэл үргэлжлэх юм. Сочигийн олимпийг Оросын түүхэн дэх хамгийн үнэтэй олимп болно гэж 2010 онд хэвлэл мэдээллүүд бичиж байсан. Тухайн үед олимпийн тоглолтын бэлтгэлд 950 сая рубль зарцуулах тооцоолол гаргасан байж.