ОХУ пуужингийн дайралт мэдрэх гурван станц барина


ОХУ энэ онд гурван бүс нутагт гурван радио станц барина хэмээн Оросын Агаарын хүчний төлөөлөгч Alexei Zolotukhin өнгөрсөн ням гаригт мэдээллээ.

Шинэ станцууд зүүн Сибирийн Красноярск, хойд Сибирийн Алтай, төв Оренбургийн бүс нутгуудад баригдах аж.

Пуужингийн дайралтыг урьдчилан мэдэх уг систем нь пуужин, сансрын биетүүдээс гадна аэродинамик обьектуудыг илрүүлэх юм байна.

Энэ төрлийн станцууд Калининград, Ленинград, Иркутскт байдаг бөгөөд саяхан Краснодарт туршилт хийсэн нь амжилттай болж улмаар Азербайжанаас түрээслэдэг байсан станцын оронд хэрэглэхээр төлөвлөж байгаа юм. Уг станцын түрээсийн хугацаа өнгөрөгч арванхоёрдугаар сарын 24-нд дууссан бөгөөд цаашид түрээсийн гэрээг сунгахгүй хэмээн Оросын Гадаад хэргийн яамны сайд Сергей Лавров мэдэгджээ.