ОХУ-ын төрийн албан хаагчид инфляцийг “онилно”

ОХУ-ын Статистикийн албанаас /Росстат/ 2011 онд инфляцийн түвшин 6.1 хувьтай байсан гэж мэдээллээ. Энэ нь тус улсын хувьд түүхэнд тэмдэглэгдэхээр бага үзүүлэлт аж. 2011 оны арванхоёрдугаар сард Росстатын үзүүлэлтээр инфляци 0,4 хувь байжээ.

Харин 2009, 2010 онуудад инфляцийн түвшин 8,8 хувийн өсөлттэй байсан нь мөн л бага хэмжээнд байсан гэж хэлж болно. Учир нь, 2009 он хүртэлх хугацаанд Оросын инфляцийн түвшин тасралтгүй хоёр оронтой тоотой явсаар ирсэн байна. Инфляцийн түвшин буурсан явдалд сайн ургац хураалт, дэлхий даяар үргэлжлэх санхүүгийн хямрал нөлөөлж, хэрэглээг хурдан өсгөхгүй байгаатай холбоотой аж.

ОХУ-ын төрийн албан хаагчид инфляцийг бууруулахыг ажлынхаа гол зорилт болгож, 2014 он гэхэд 4-5 хувь болгохыг төлөвлөжээ. Төлөвлөсөн түвшиндээ хүрлээ ч ихэнх өндөр хөгжилтэй орнуудын инфляцийн үзүүлэлтээс арай дээгүүр түвшинд байх юм байна.