ОХУ-ын хамгийн том компанийн үнэлгээ 100 тэрбум ам.доллараар буурлаа

Оросын “Газпром” компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн мягмар гаригийн байдлаар анх удаа буурсан үзүүлэлттэй гарлаа. Энэхүү компанийн Лондон болон Москвагийн хөрөнгийн бирж дээрх арилжааны дүн буурсан ч тус шатахууны компани улсынхаа хамгийн том нь хэвээрээ байна.

“Газпром”-ын хувьцаа нь оны эхээс хямдарч эхэлсэн бөгөөд одоо оны өмнөхөөс 10 гаруй хувиар буурсан аж. Москвагийн бирж дээрх компанийн үнэт цаас 1.5 хувиар, Лондонгийн хөрөнгийн бирж дээр харин 2.7 хувиар унасан байна.

“Ведомости” сонинд мэдээлснээр “Газпром”-ын үнэт цаасны ханш унаж буй нь хувьцааны ногдол ашгаас ирэх хувь буурсантай холбоотой. Өнгөрөгч онд компанийн цэвэр ашиг 2011 онтой харьцуулсан дүнгээр 37 хувиар буураад байна.
Ногдол ашгаа цэвэр ашгийн хэмжээнээс шалтгаалж хуваарилдаг “Газпром”-ын ашиг 2011 онд 879 тэрбум рубль байлаа.