ОХУ-ын эдийн засаг

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам 2014-2015 онд нийгэм, эдийн засгийн салбартаа хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулаад байна. Энэ талаар Ведомость агентлаг мэдээлжээ. Тус улсын эдийн засгийг хөдөлгөгч гол хүч нь түүхий эд үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн салбар. Эдгээрээс бусад салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийнхэнд дэмжлэг үзүүлэхийг уг төлөвлөгөөнд тусгажээ. Дээрх төлөвлөгөөнд голлох салбаруудад үүсээд буй дангаар ноёрхох асуудал. Бизнест тавигдах хатуу чанд дүрэм, журмыг хязгаарлах. Дангаар ноёрхлын эсрэг журам гаргах зэрэг багтжээ.

Гадаад өрийн хувьд өнгөрсөн онд 15 хувиар буюу 95.6 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлттэй байна. Энэ талаар тус улсын Төвбанк энэ долоо хоногт мэдэгджээ. Өнгөрсөн оны эхээр гадаад өрийн хэмжээ 636 тэрбум ам.доллар байв. Харин энэ оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 732 тэрбум ам.долларт хүрсэн байна.