ОХУ-ын эдийн засгийн онцгой бүс Крым

Орос улс Крымыг татварын хөнгөлөлт эдлүүлэн, эдийн засгийн онцгой бүс болгож, хөрөнгө оруулалтыг татна гэж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев хэллээ. Харин уг асуудлаар тус улсын Дум холбогдох хууль тогтоомжийг хэлэлцэж эхэлжээ.
Дмитрий Медведев Крымын нийслэл Симферопольд Засгийн газрын ээлжилт хурал дээр рубль мөнгөн тэмдэгтийг Крымын гүйлгээнд бүрэн оруулсан. Одоо Оросын зүгээс хийх дараагийн алхам нь Оросын банкны сүлжээг Крым руу өргөтгөх гэсэн байна.
Медведев энэ сарын эхэнд Засгийн газрын танхимд Крым болон Севасто́поль хотын хөгжлийн хөтөлбөрийг энэ сарын 7 гэхэд боловруулсан байхыг үүрэгдээд байна.
Оросын Ерөнхий сайд Крымд хийсэн айлчлалынхаа үеэр Крымын хойгт орших Севасто́поль хотын иргэдтэй уулзсан бөгөөд “Би Крым болон Севасто́полийг хэрхэн хөгжүүлэхийг хараг гэж Оросын Засгийн газрийнхныг бүгдийг нь энд авчирсан. Хөгжлийн шинэ түвшинд алхан орж буйд баяр хүргэхийн зэрэгцээ Эх орноо хамтдаа хөгжүүлье гэж хэлмээр байна. Одоо бүх зүйл бүтэмжтэй зөв байх болно” гэжээ.
Тэрбээр мөн хэлэхдээ “ Хэрвээ та бүхэн цалин хөлс, тэтгэврийн асуудлыг сонирхож байвал бүх холбогдох бичиг баримтад гарын үсэг зурсан гэдгийг хэлье. Одоогоор нэн тэргүүнд тулгамдаад байгаа Оростой холбогдох тээврийн асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэх асуултад Медведив “Нэн тэргүүнд Орос болон бусад томоохон хотууд руу агаарын тээврээр зорчих тасалбарын үнийг хямдруулна” гэсэн юм.