"Оюутолгой"-н ТУЗ тодорлоо

Оюутолгойн ордыг тойрсон олон үйл явдал өнгөрсөн өдрүүдэд тохиов. Түүнээс хамгийн сүүлийнх нь ТУЗ-ийн томилгоо. Өнөөдрийн байдлаар “Оюутолгой”-н ТУЗ-д Монголын талыг төлөөлөх гурван хүний нэр албан ёсоор тодроод буй. Тус хариуцлагатай албанд “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу нарыг томилохоор болжээ. Өмнө нь “Оюутолгой” компанийн ТУЗ-д Монголын талыг төлөөлж байсан хоёр гишүүний хэвлэлд өгсөн ярилцлагаас иш татан хүргэж байна.

Товчдоо, үүргээ биелүүлсэн

П.Цагаан /“Оюутолгой” компанийн ТУЗ-д Монголын талыг төлөөлж байсан/

-Би ТУЗ-д гурван жил ажиллаа. Энэ хугацаанд цагаан цаасан дээр байсан Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажил өрнөж, эхний үе шатны бүх зорилт хугацаандаа амжилттай хэрэгжиж дууссан. Баяжуулах үйлдвэрийн аварга том дамрууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ноос хойш тасралтгүй эргэлдэж байна. Оюутолгойн зэс-алтны ордын баяжмалын экспорт энэ оны долдугаар сард эхэлсэн. Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу өнөөдөр Ил уурхай төслийн хүчин чадалдаа хүрч, хоногт 100-гаад мянган тонн хүдэр олборлож эхэллээ. Үүнийг удахгүй дэлхий нийтэд албан ёсоор зарлана. Сайн мэдээ байгаа биз дээ. Өнгөрсөн хугацаанд далд уурхайн барилга байгууламжийн ажил ч хийгдэж эхэлсэн. Товчдоо, үүргээ биелүүлсэн” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Оюутолгойн ТУЗ сонгодог утгаар дандаа ажиллаж байсан гэж би хэлж чадахгүй

Ч.Ганболд /“Оюутолгойн” компанийн ТУЗ-ийн гишүүн/

-Аливаа компанийн ТУЗ-ийн үндсэн ажил нь хувьцаа эзэмшигчдийг төлөөлөхөөсөө илүүтэй нэг багаар ажиллан, компаниа амжилтад хүргэсний үр дүнд хувьцаа эзэмшигч дэдээ илүү баялаг бүтээж, үнэ цэнэ авчрах зорилготой байдаг. ОТ-н ТУЗ тэр сонгодог утгаар дандаа ажиллаж байсан гэж би хэлж чадахгүй. Бид тус тусдаа хувьцаа эзэмшигчдийнхээ ашиг сонирхлыг төлөөлөх шаардлага цөөнгүй гардаг. Зүй нь ТУЗ маань энэ компанийг ашигтай ажиллуулаад, амжилтад хүргэх бүх нөхцөлийг бүрдүүлэх, ажил нь зөв явж байгаа эсэх, менежментийг тодорхой хэмжээнд хянаж чиг лүүлэх үүрэгтэй. Харин ОТ онцгой төсөл. Монгол орны хувьд өнөөдрийн хэрэгжүүлж буй хамгийн том төсөл, хамгийн том хөрөнгө оруулалт. Улс үндсээрээ хүлээлт асар өндөр. Тиймээс ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээний асуудлыг авч хэлэлцэн шийдвэр гаргахын зэрэгцээ төлөөлж буй хувьцаа эзэмшигчийн, бүр томоор яривал монголчуудынхаа ашиг сонирхлыг тооцож ажил лах үүргийг бид ямагт хүлээдэг. Жишээ нь орон нутгийн хөг жил, боловсон хүчин бэлтг эх асуудлыг тусгуулах, Монголын тал төслөөс аль болох богино хугацаанд ашгаа авах гэх мэт олон эрх ашгийг давхар харж явах хэрэгтэй болдог.