“Оюутолгой”-н удирдлагад Монгол хүн ажиллана

“Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгч талууд сар тутам уулзаж, хэлэлцээрийн ширээний ард сууж байгаа аж. Компанийн анхны хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам.доллараар хэтэрсэн асуудлыг шалгах явц үргэлжилж байгааг Сангийн сайд Ч.Улаан онцлоод өнгөрсөн хугацаанд гурван ч удаа хуралдаад буй талууд санхүүгийн шалгалтын дүнг хүлээж байна гэв. Уг асуудлыг шалгахаар Сангийн яамны Эрсдэлийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагджээ.

Мөн компанийн санхүүгийн баримтыг нэг бүрчлэн шалгуулахаар олон улсын “Эрнест Янг” компанийг урьжээ. Хоёр талын хамтарсан хэлэлцээрийн дүнд “Оюутолгой” компанийн гол бодлогын хэрэгжилтийг хариуцах хэлтсийн орлогч даргаар монгол хүн ажиллуулахаар болсон байна.