"Панасоник” Хятадын ажилчдадаа утааны нөхөн олговор өгнө

Японы электрон бараа үйлдвэрлэгч “Панасоник” Хятадад ажиллаж буй ажилчдадаа агаарын бохирдолтой буюу хортой нөхцөлд ажиллаж байгаагийнх нь төлөө нөхөн төлбөр өгнө гэдгээ мэдэгдлээ.
Гаднын улсад томилогдон ажиллаж байгаа хүмүүсийн хувьд цалингийн нэмэгдэлийг ажлын орчноос шалтгаалан авдаг. “Панасоник” компанийн хувьд Хятадын агаарын бохирдлын асуудлаас үүдэн цалингаа нэмэхээр болж байгаа анхны хувийн байгууллага болж байна. Хятадын агаарын бохирдол зөвхөн Бээжин төдийгүй бусад олон хотыг хамарч байгаа бөгөөд жилийн дөрвөн улиралд учирч буй хүндрэл болоод байгаа билээ.
Тус компанийн хувьд Япон улсын хэдэн ажилтан энэхүү нөхөн олговорт хамрагдахыг хэлэхээс татгалзсан бөгөөд нэмэгдэлийн хэмжээг ч мөн зарлаагүй юм. Харин эхний ээлжинд бүх ажилчдынхаа ерөнхий цалинг 2.000 иенээр нэмэхээр болоод байна.
Энэ долоо хоногт "Панасоник" компаниас гадна "Тоёота", "Ниссан" болон "Хонда" зэрэг Японы компаниуд Хятадад ажиллагсдынхаа ерөнхий цалинг сууриар нь өсгөж байгаагаа мэдэгдээд байна.