Путины бодол

Хоёр долоо хоногийн өмнө Владимир Путин “Известия” сонинд “Орос Улс анхаарлаа төвлөрүүлж байна- бидний хариу өгөх ёстой дуудлага” нэртэй нийтлэл гаргуулжээ. Үүний дараа “Ведомости” сонинд ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч В.Путин улс орны эдийн засгийн байдлын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Түүний “Ведомости” сонинд гаргасан нийтлэлээс “Forbes” сэтгүүл авч тавьсаныг хөрвүүлэн хүргэж байна.

Нийтлэлийн эхний хэсэгт дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, Орос улсын түүнд эзлэх байр суурийн талаар орсон байна. Путин: “Дэлхийн хэмжээний манлайллын төлөөх өрсөлдөөн урд өмнө хэзээ ч ийм хурц байсангүй. Өчигдөр байр суурь нь бат бэх мэт байсан улс орнууд саяхныг хүртэл бидний тоож авч үздэггүй байсан орнуудад байр сууриа тавьж өгч байна” гэж нийтлэлээ эхлүүлсэн аж. Түүний үгээр “хүмүүс хэзээ ч ийм их эрсдэлтэй учирч, хүн төрөлхтний боломж хэзээ ч ийм их агуу байсангүй” гэж тэмдэглэсэн.

“Ийм нөхцөл байдалдОросын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж, иргэдийг хямралд өртөхөөс хамгаалах зайлшгүй шаардлагатай”. Улс орны эдийн засаг байгалийн баялаг болох нефть багазын арилжаанаас хэтэрхий их хамааралтай байна. Иймээс ОХУ-ын өмнө “шинэ эдийн засгийг” бий болгох явдал тулгарч байна. Бидэнд аж үйлдвэр, дотоод бүтэц, үйлчилгээний салбар, эрчимжсэн хөдөө аж ахуй бүхий өрсөлдөх чадвартай, орчин үеийн технологийн бааз дээр ажиллах шинэ эдийн засаг хэрэгтэй байна.

Мөн Путин Оросын хувийн бизнес, эдийн засгийн томоохон асуудал бол бүтцийн авлига байна гэдгийг хүлээн зөвшөөрөв. “Гол асуудал- гааль, татварын албанаас авахуулаад хууль эрх зүйн систем хүртэл төрийн албанд ил тод байдал, хяналт дутагдалтай байна. Эдгээр зүйлийг нэрлэвээс бүтцийн авлига, “тохиролцооны” бизнесийн тухай яригдаж байна. Ийм бизнес нь эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхийн оронд өрсөлдөгчөө дарамталж, өөрийн ивээн тэтгэгч татварын, эрх зүйн, шүүхийн бүтцийн албан хаагчдаар дамжуулан зах зээл дээр өөртөө байр суурь гаргана гэж нийтлэлд өгүүлсэн байна.

“Оросын хөрөнгө оруулалтын салбарын өнөөгийн байдал 1990-иэд оны эцэс 2000 оны эхэнд бидний зүгээс гаргасан шийдвэрийн үр дүн мөн. Анх 1990-иэд онд түүхий эд, эрчим хүчнээс олсон мөнгөний урсгалыг эзэмшиж байсан, нөгөө талаас олон нийтийн сайн сайхныг бодож төрд буцааж өгөхийг хүссэн хүмүүсийн хооронд тэмцэл явагдсан. Түүхий эдийн салбарт төрийн нөлөөллийг өндөрсгөсөн нь тухайн үед маш зөв шийдвэр гаргасан” гэж хэлэв. Мөн Путины бодлоор улс орны тогтвортой байдал зөвхөн макро эдийн засгийн үзүүлэлтээр хэмжигдэхгүй зүйл гэнэ.
“Улс орны тогтвортой байдал нь капитал эзэмшиж, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргадаг хүмүүсийн дийлэнх нь энэ оронд амьдарч, үр хүүхдийнхээ ирээдүйг эх оронтойгоо холбож, урт хугацааны сонирхлоо түүнтэйгээ уядаг байх явдал дээр суурилна” гэж үзэж байна.