Путины гарт Оросын иргэд аюулгүй

Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засагт гарсан өөрчлөлтүүд олон нийтийг өөрийн улсын эдийн засагт итгэх илтгэлийг үгүй хийсэн гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, эдийн засгийг уналтад оруулж байсан авилгалд автсан дарангуйлагчдын эсрэг Арабын орнуудын ширүүн тэмцэл, тулаан өнгөрөгч нэгдүгээр сард болсон билээ. “Wallstreet”-ийн хямрал болон мөнгөөр хөтлөгдсөн ардчилалын гайд өртсөн Америкийн эдийн засаг “Эзлэл” хөдөлгөөний хөшүүрэг болсон. Харин Европт, тэр дундаа эдийн засгийн хязгаарлалтад албадуулсан Грекчуудын бослого гаргаж байхад төсвийн цомхотголд нэрвэгдсэн Английн төрийн албан хаагчид ажил хаяж байлаа. Европ тивийн эдийн засгийн их хямралыг дагаад олон Засгийн газар татан буугдаж байв. Азийн орнуудыг ч энэ хямрал тойрч гарсангүй.

Энэтхэгт үүсээд байсан эдийн засгийн тогтворгүй байдал дундаж орлоготой иргэдийг интернэтээр өрнөсөн хөдөлгөөнд нэгдэхэд хүргэн улмаар авилгалын эсрэг хүчтэй тэмцлийн галыг асаасан. Хятадын үйлдвэрлэлийн салбарт гарсан уналт Засгийн газрыг түгшээж эхлэхэд иргэд нь ч мөн үймэлдэж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Хятадын Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Жоу Юунг Канг Хятадад илүү сайн нийгмийн удирдлага хэрэгтэй байгааг анхааруулж байсан. Ийнхүү тус улс нь түүхэндээ анх удаа зэвсэгт хүчинд бус олон нийтийн аюулгүй байдалд хөрөнгө зарцуулахаар төсөвлөжээ. Гэсэн хэдий ч захиргаадалтын системд дарагдах иргэдэд бухимдлаа илэрхийлэх боломж төдий л олдохгүй байгаа юм.

Дэлхийн эдийн засаг унаж буй өнөө үед Засгийн газар хоорондын өрсөлдөөн ширүүсч байна. Тэдний хэн ч бай, Засгийн эрхэнд гарахыг хүсэж байгаа бол эдийн засгаа хөгжүүлэх ухаалаг бөгөөд түргэн замыг сонгох хэрэгтэй болох нь. Үүнийг эдийн засгийн “дайн” гэж нэрлэж болох гэнэ. Тэгвэл ОХУ энэ “дайнд” хаана явна вэ?

Энэ Ням гарагт болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Нэгдсэн Орос намаас нэр дэвшиж буй одоогийн Ерөнхий сайд В.Путин ялах магадлал өндөр байгаа тухай Оросын хэвлэлийнхэн мэдээлж байсан. Тэгвэл Путины Ардчилсан намын эсрэг барьж буй бодлогыг буруу шаасан иргэдийн дийлэнх нь түүнд саналаа өгөхөөс татгалзаж байгаа гэнэ. Сонгогчидын ихэнх нь ОХУ-ын эдийн засгийн өсөлт удаан байгаа төдийгүй тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ хэт доогуур байгаа нь Брежневийн дэглэмийн үеийг санагдуулж байна гэж үзжээ. Энэ тохиолдолд эрх баригч Нэгдсэн Орос нам дийлэнх суудлаа алдах бөгөөд алдсан суудлаа эргүүлэн авч чадах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Путин Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд төрийн зарцуулалтыг ихэсгэх төлөвлөгөөтэй байгаа аж. Гэсэн хэдий ч Оросын эдийн засаг зах зээлийн жишигтэй “хөл” нийлүүлэн алхсаар байгаа билээ. Түүнчлэн тус улсын ДНБ тав орчим хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тухай “Росстат” мэдээлжээ. Энэ нь нэр дэвшигч Путины хувьд ашигтай үзүүлэлт бөгөөд түүний “Орос иргэд Путины гарт аюулгүй амьдарна” гэх уриаг баталгаажуулж буй хэрэг юм. Иймд Путиныг сонгох иргэдийн тоо олшрино гэсэн таамаглал “гаарсаар” байна.

Корпорацийн хөрөнгө оруулалт нь өсөлтийн гол түлхүүр байх аж. 2010 онд хөрөнгө оруулалтын зах зээл нурснаас хойш хөрөнгө оруулалтын хэмжээ 7,7 хувьд хүрсэн нь хөрөнгө оруулагчид Орос улсыг дахин сонирхож эхэлсний дохио болж байна. Түүнчлэн хэрэглэгчдэд үзүүлэх дэмжлэг тал бүрээс ирсээр байгаа. Цалингийн хэмжээ нэмэгдэж ажилгүйдлийн тоо 6,5-6,3 хувь болон буурсан бөгөөд жилийн сүүлийн сард орлогын хэмжээ ч мөн өссөн үзүүлэлттэй гарчээ.Тус улсад нүүрлээд байсан инфляцийн дараа буюу өнгөрсөн 11 дүгээр сард цалингийн хэмжээ 7,1 хувиар өсжээ. Оросын инфляцын хэмжээ жилийн эцэс гэхэд 6,5 хувиас бага үзүүлэлттэй байх тухай Баркли Капитал таамаглаж байсан. Харин хөрөнгийн бирж дээр худалдаалагдаж буй Оросын компаниудын хувьцааны борлуулалтад өсөх хандлага ч мөн ажилагдах болов. Тухайлбал, Нью Иоркийн хөрөнгийн бирж дээр худалдаалагдаж буй Market Vectors Russia (RXS)-ээс гаргасан хувьцааны борлуулалт 4,22 хувиар өссөн төдийгүй хувьцаа тус бүр 27,16 ам.долларт хүрчээ. Оросын ДНБ эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэгч орнуудын нэг болох Бразилын ДНБ-ээс хурдан өсөж байгаа аж. Барууны болон хөрш орнуудад тулгараад байгаа эдийн засгийн хямралын гэрч болж байгаа Оросын иргэдийн хувьд одоогийн Ерөнхий сайдын албыг хашиж буй Путиныг Ерөнхийлөгчийн суудалд залах магадлал тун өндөр байгаа бөгөөд түүнийг Нэгдсэн Орос намын иргэдийн дийлэнх нь дэмждэг тухай Левада төвөөс мэдээлжээ.