Рубль энэ долоо хоногт Крымын гүйлгээнд нэвтэрнэ

Крымын Парламент Оросын рубль мөнгөн тэмдэгт Крымын албан ёсны хоёрдахь мөнгөн тэмдэгт болно гэдгийг зарлалаа. Украйны гривня мөнгөн тэмдэгтийг 2016 он гэхэд буцаан таттал рубльтэй хамтад нь хэрэглэж явах юм байна.
Ням гарагийн сонгуулиар Кримийн иргэд 90 гаруй хувийн саналаар Орост нэгдэхээ хүлээн зөвшөөрсний дараа мөнгөн тэмдэгтийн асуудлыг холбогдох хүмүүс алгууралгүй цэгцлэхээр болжээ.
Оросын Төвбанк рублийг Крымын өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд шаардагдах техникийн асуудлыг энэ долоо хоног гэхэд шийдвэрлэж, эргэлтэд оруулахаар болжээ.Гар утсаар бэлэн мөнгөний гүйлгээ хийх төвүүдийг аль хэдийнэ Кримд суурилуулаад эхлээд байгаа юм. Дээрх төвүүд нь нийгмийн халамжийг рублиэр олгох болон бэлэн бус гүйлгээ хийх зориултаар ашиглагдана.