Савлаж буй зэсийн ханш улам уярах уу

Зэсийн нийт хэрэглээний 40 хувийг эзэлдэг урд хөршийн эдийн засгийн өсөлт саарч энэ оны тавдугаар сараас хойш тус металлын үнэ 12 хувиар буурсан. Мөн Евро бүсийн эдийн засаг тааруу байгаатай холбогдон тус бүсийн орнуудын зэсийн импорт болон үйлдвэрлэл буурсаар байгаа билээ. Нөгөөтэйгүүр БНХАУ, Евро бүсийн эдийн засгийн өнөөдрийн байдал тус металлын ханш унахад ихээхэн нөлөөлж байна хэмээн шинжээчид үзэж буй.

Түүнчлэн сүүлийн нэг сарын хугацаанд евро, иен, юаньтай харьцах ам.долларын ханш огцом суларсан нь зэсийн үнэ эргээд сэргэх таамаглалыг шинжээчдэд төрүүлээд байгаа аж. Харин Лондоны металлын бирж дэх албан ёсны хаалтаар өчигдөр нэг тонн зэс 7.640.50 ам.доллараар худалдаалагдаж, савлаж буй зэсийн ханш өнгөрсөн сарын ханштай харьцуулахад харьцангуй уяраад байна. Шинжээчид БНХАУ болон Евро бүсийнэдийн засгийн байдал сэргэхгүй бол зэсийн үнэ цаашид ч уярах болно хэмээн дүгнэж буй.