Сайншанд аж үйлдвэрийн цогцолборт ямар мэргэжилтэн үнэд орох вэ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрт оролцуулах үндэсний үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг зохион байгуулах, тэдгээрт бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажиллагааг зохицуулах шалгуур үзүүлэлтийн төслийг ҮХШХ -ноос боловсруулжээ. Япон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс /JICA/ Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх зорилгоор 460 оюутныг урт хугацааны хөнгөлттэй зээлийн тэтгэлэгт хамруулж суралцуулах санал тавьсны дагуу тус хорооноос хэрэгцээтэй байгаа инженер техникийн ажилтны эрэлтийн судалгааг гарган Япон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт хүсэлт тавин ажиллаж байгаа аж. Судалгаанаас үзэхэд манай орны хувьд ойрын таван жилд нийт 4774 хүнийг баклавар, 250 хүнийг мастерт инженерийн чиглэлээр сургах шаардлагатай байгаа юм. Үүнээс Сайншанд аж үйлдвэрийн цогцолборт 543 инженер техникийн ажилтан хэрэгцээтэй байна.