Сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлана

Монголын хөрөнгийн бирж /МХБ/-ийн гүйцэтгэх захирал Х.Алтайг энэ сарын 15-нд ажлаас нь чөлөөлсөн билээ. Түүний ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Төрийн өмчийн хорооны Төрийн удирдлагын газрын дарга Д.Болормааг томилжээ. Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж зохион байгуулах юм. Сонгон шалгаруулалтын үр дүн гарах хүртэлх хугацаанд компанийн гүйцэтгэх удирдлагын ажил үүргийг тасалдуулахгүй байх үүднээс Төрийн өмчийн хорооноос Д.Болормаад ажлыг давхар даалгахаар болжээ. Шинээр ажил хүлээж аваад буй Д.Болормаа нь эдийн засагч мэргэжилтэй.