Сочигийн хиймэл модод

Тамирчид, жуулчид долоон хэмийн дулаантай Сочид дал моддыг хараад гайхах байх. Сочи хотод жинхэнэ дал мод ургадаг ч зарим нь хуурамч юм байна.

Харин энэхүү хиймэл дал моддыг сайтар ажиглавал Оросын үүрэн холбооны компаниуд болох МегаФоны, Ростелеком хоёрын суулгасан утасгүй интернетийн станцуудыг нууцалж байгаа ажээ. Энэ нь тус хотын үзэмжийг интернетийн хайрцаг, утсаар “бохирдуулахаас” сэргийлсэн явдал юм.

Өнгөрсөн Олимпийн наадмаас хойш ухаалаг гар утасны хэрэглээ ихэсч, үнэ нь буурсан. Мөн зураг, бичлэгийн үйлчилгээ нь сайжирсан нь бусад Олимпийн наадамтай харьцуулахад Сочи утасгүй интернетийн ачаалалд автах эрсдэлтэй болсон байна. Иймд Ерөнхийлөгч Владимир Путин дээрх хоёр компанид энэ ажилд нийтдээ хагас тэрбум ам.доллар зарах эрхийг олгожээ.

МегаФон 300 гаруй сая ам.доллар зарсан нь Сочиг “дэлхийн хамгийн анхны мэдээллийн Олимп” гэж нэрлэхэд хүргэжээ. Харин Ростелеком 230 гаруй ам.доллар гаргасан байна.

Харин үүнээс олох ашгийн хүрээнд мегафоны гүйцэтгэх захирал Иван Таврин “Энэ нийгмийн болон зар сурталчилгааны томоохон хөрөнгө оруулалт” гэж өнгөрсөн сард Давос хотод хэвлэлд өгсөн ярилцлагадаа тайлбарлажээ. Тэрбээр энэ ажлын санхүүгийн зорилтыг тодруулахаас татгалзсан байна. Москвагийн “AC&M Consulting” компанийн түнш Михаил Алексеев энэ тал дээр “Энэ ажлаас ашиг олох нь чухал биш. Эх орныхоо төлөө хийж байгаа зүйл” гэв.

Сочигийн 4G утасгүй интернет 35 мбт –ын хурдтай бол АНУ хамгийн том утасгүй интернетийн үйлчилгээ “Verizon Wireless 5 – 12 мбт –ын хурдыг санал болгодог байна.

“Энэ хэмжээний интернетийн хурд Олимпийн дараа хэрэггүй болж, ашиг олохгүй байж болно. Үүрэн холбооны операторууд нэр хүндээ өсгөхөд хэт их мөнгө зарсан бололтой” гэж Оросын Райффайзенбанк банкны шижээч Сергей Любин хэллээ.