“Супер мөчлөг” мөхнө гэж хэлэхэд эртэднэ

Хятадын эрэлтэд хэт найдсан дэлхий тус улсын эдийн засгийн удаашрал, түүхий эдийн сул эрэлтээс үүдэн тэр аяараа луугын өмнө сөхрөхөд бэлэн байгаа ч таваарын “Супер мөчлөг” дууссан гэж хэлэхэд арай эртдэхийг эдийн засгийн тайландаа “McKinsey Global Institute” бичжээ.

Судалгаан дээр үндэслэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг тус хүрээлэн 2000 оноос хойш эхэлсэн таваарын супер мөчлөгийг дуусах болоогүйг цохжээ.

Дэлхийг хамарч буй үнийн бууралтыг үл харгалзан одоогийн таваарын дундаж үнэ өнгөрсөн эдийн засгийн хямралын үе эхлэхээс өмнө буюу 2008 оны түвшиндээ байгаа аж. “Супер мөчлөг” мөхөх урьдач шинжүүд илэрч буй гэх боловч 2009 онд таваар дэлхийн эдийн засгийн өсөлтөөс ч өндөр гарч ирж байсан.

Хүрээлэнгийн зүгээс таваарын тавиланд Хятад улсын эрэлтийг дэндүү их цохож, хамаатуулаад байна гэв. Гэтэл Хятадын зэрэгцээ дэлхийн сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгслийн өсөлт нь зарим металын эрэлтийг хазаарлах шалтгаан болж буйг тэд хэлж байна. Гэвч үүнийг дэвшилтэт технологи, дахин боловсруулах шинэ боломжуудын тусламжтайгаар шавхагдах таваарын эрэлтийг ирээдүйд багасгах том боломж гэдэг талаас нь харахыг “McKinsey Global Institute” онцолж байгаа аж.