Таамаглалын "салхи" өсөлт рүү эргэлээ

Дэлхийн зах зээл дэх зэсийн ханш өнгөрсөн есөн сарын дундуур 8400 ам.долларт хүрч, арван сарын сүүлээр огцом уруудаж, долоо хоногийн өмнө Лондоны металлын бирж дээр тонн зэс 7500 ам.долларын ханштай байлаа. Олон улсын зарим эдийн засагч, шинжээчийн таамагласнаар ирэх онд зэсийн ханш өсөх магадлал өндөр байна. Тухайлбал, олон улсын төсөвчдийн тооцоолсноор тонн зэс 8609 ам.долларт хүрч, “Bloomberg”-ийн мэдээлж буйгаар зэсийн ирэх сарын ханш 0.3 хувиар өснө гэж байгаа. Харин Лондоны металын биржийн өчигдрийн хаалтын ханшаас үзэхэд тус таваарын ханш ирэх оны хоёрдугаар сард 7789 мянган ам.долларт хүрэх аж.

Ямартай ч дэлхийн зах зээл дэх зэсийн худалдаалагдах ханшийн талаарх эерэг таамаглалууд “бай”-гаа онож эхэллээ. Лондоны биржийн мэдээлж буй зэсийн үнэ маргааш 7795 ам.долларт хүрэх аж. Энэ нь долоо хоногийн өмнөх ханштай харьцуулахад 110 ам.доллараар өссөн үзүүлэлт болох юм. Зэсийн үнийн таамаглалын салхи нэг хэсэг уналт руу сэвэлзэж байсан бол ийнхүү өсөлт рүү эргэлээ.

Зэсийн үнийн энэ долоо хоногийн үзүүлэлт:


Эх сурвалж: Infomine.com