“Тайландад төөрсөн” хятадууд энэ жил рекорд эвдэх нь

Өрсөлдөгч хоёр бизнесмэн, нарийн боовчин гурвын Тайландаар хийсэн аялалын тухай өгүүлэх “Тайландад төөрсөн нь” хэмээх Хятадын инээдмийн кино энэ жил Зүүн Азийн үндэстэнд рекорд тогтоох тооны жуулчдыг авчрах төлөвтэй байна. Хачирхалтай нь тус кино асар бага төсвөөр бүтсэн гэдэг.

“Тайландад төөрсөн нь” киног өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд нээснээс хойш нийт 30 гаруй сая хүн үзээд байгааг Синьхуа агентлаг мэдээлсэн. Өнгөрсөн жил Хятад улс гаднын жуулчдынхаа тоогоор Малайз улсыг давж, Тайландын дараа орох болсон билээ. Тэгвэл энэ жил Малайз улс тэргүүлэгч байр сууриа алдахгүй төдийгүй дээрх киноны амжилтын ачаар өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил 10 хувиар өссөн тооны аялагч угтана гэх тооцооллыг Тайландын аялал жуулчлалын агентлагуудын холбоо гаргажээ.

Тус кино хүмүүсийн энэ бүс нутагт зочлох сонирхлыг өдөөж, сэтгэлийг хөдөлгөж чадсан. Дэлхийн эдийн засгийн удаашралыг эс тооцон аялал жуулчлалын салбар өсөлтөө хадгалсаар байхыг мэргэжилтнүүд хэлж байна.

Азийн хүчирхэг эдийн засагтай хоёр орон арлын маргаанаас үүдэн аялал жуулчлалын хоригийг хүртэл өөр хоорондын хил хязгаарт тогтоосон билээ. Үүнээс үүдэн Японыг зорьдог байсан хятад жуулчдыг Тайланд илүүтэй татах болсон. Тайландын зочид буудлын үнэ Сингапур, Хонконгтой харьцуулбал хоёр дахин доогуур байна. Учир нь тус улсын мөнгөн тэмдэгт өнгөрсөн жил чангарсан ч сингапур доллар, филлипин песогийн ханшийн огцом нэмэгдлийн сүүдэрт дарагдаж, өрсөлдөх чадвараа алдаагүй юм.

Гаднын жуулчид Тайланд руу цувж байна. Тус улсын аялал жуулчлалын салбар уян хатны зэрэгцээ Хятад, Энэтхэг болон Орос тэргүүтэй олон орны жуулчдаар зах зээлээ төрөлжүүлж чадсан орон хэмээн “Krungsri Securities Co” компанийн шинжээч Ситида хэлж байна.

Үерийн гамшиг ба эсэргүүцлийн хөдөлгөөнүүд

Эртний нийслэл Аюутаяаг 2011 онд намагт живүүлсэн үерийн гамшгаас Тайландын аялал жуулчлал нэгэнтээ ангижирчээ. Үүний өмнө 2004 онд Энэтхэг улсын тэнгисийн цунами далайн эргийн амралтын газруудыг хиар цохиж, улс төрийн томоохон бослого хөдөлгөөнүүдийг өдүүлж, 2008 онд төв онгоцны буудал хоёр долоо хоног хаагдаж, улмаар 2010 онд Бангкокыг дайны байдалд шилжихэд хүргэж байсан билээ.

“Аялал жуулчлалын салбар энэ жил хүчирхэг хэвээр байх болно. Гаднын 22 сая гаруй жуулчин Тайланд улсыг энэ онд зорих таамаг байна. Үүнийн зэрэгцээ иргэдийн орлогын татварыг багасгасан нь дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэхээр байна” хэмээн “Маybank Kim Eng Securities” компанийн шинжээч Жаронпан Ваттананвон хэлж байна.

“Их өсөлт”

Аялал жуулчлалын яамны мэдээллээс үзэхэд өнгөрсөн жилийн 11 сарын байдлаар Тайланд улсад зочилсон нийт 19.8 сая гаднын жуулчны 13 хувийг хятад иргэд эзэлж байна. Тайландын Аялал жуулчлалын газраас энэ жил тус улсад ирэх жуулчдын тоог өмнөх оны 21 саяас даруй 3.5 саяар нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

“Хятад улс бүгдийг уснаас гаргаж хаяж байна” хэмээн “Minor” компанийн ерөнхий захирал Вилльям Хайник хэллээ. Тэрбээр мөн “ Хувиар нь авч үзвэл Европ болон Их Британиас ирж буй жуулчид илт татарсан харагдаж байгаа Харин Орос, Хятадаас ирэх жуулчдын тоо огцом нэмэгдэж байна”хэмээв.

Тайланд улсын одоогийн онгоцны буудал өсөн нэмэгдэж буй жуулчдын тоог дийлж, үйлчилгээ үзүүлж чадахгүй тал бийг мэргэжилтнүүд онцолж байна. Гэсэн ч Пукетийн онгоцны буудлыг өргөтгөж, нэмэлт хүлээн авах талбайг барих, зарим үйл ажиллагааг Бангкокын олон улсын онгоцны хуучин буудал руу шилжүүлэх зэрэг Тайландын Засгийн газрын шийдвэр нөхцөл байдлыг хөнгөвчилнө хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.

“Тайландын дэд бүтэц угаас өндөр хөгжил бүхий хүчирхэг тогтолцоо учраас асуудлаа шийдвэрлэхэд тийм ч их хүндрэл гарахгүй” хэмээн Хайник үзэж байгаа аж.

Ердөө 200 ам.долларын өртөгтэй тансаглал

Хоёр орны хоорондох арлын маргаанаас үүдэн Японыг зорих хятадуудын тоо буурч, Тайландыг зорих групп аялал нэмэгдэж, гэрээт нислэгүүдийн тоо төдий чинээ өсч байна. Мөн Тайланд улс нь боломжийн өртгөөр амралтаа өнгөрүүлэх газар гэдгээрээ Зүүн Өмнөд Азийн аялагчдын анхаарлыг ихээхэн татдаг.

Сингапур болон Хонконгт тансаг зэрэглэлийн зочид буудалд нэг шөнө үдлэхэд 400 ам.долларыг төлөх бол Тайландад яг ижил төрлийн буудалд хоёр дахин доогуур үнэ буюу 200 ам.долларыг л зарцуулж болох аж.

Синьхуа мэдээллийн агентлаг “Тайландад төөрсөн нь” хэмээх инээдмийн бүтээл нь кино театруудаас олсон орлогоороо нэг тэрбум юанийг (160 сая ам.доллар) давсан Хятадын анхны уран бүтээл хэмээн мэдээлсэн билээ. Тус киноны амжилт хятадын олон иргэнийг Тайланд руу энэ жил татна хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа.

Хятадын дээрх уран бүтээл 2011 онд бүтээгдсэн “Шарталт 2” киноны дэлхий даяар мандуулсан 581.5 сая ам.долларын амжилтын дараа орж байгаа юм байна.

“Жуулчдын тоо огцом өссөөр байна” хэмээн Мinor компанийн Хайник итгэл төгс өгүүлж байна. Мөн тэрбээр “ Бид энэ өсөлтийг Пукетэд, Самуйд цаашлаад улс даяар харж байна” гэсэн билээ.