Онцлох

ТВ студи


Манай улсын эдийн засгийн гол тулгуур нь уул уурхай. Тиймээс уул уурхай цаашлаад бусад үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, түүний стандартуудыг сайжруулах нь чухал болоод байна. Энэ оны байдлаар 24 мянган га талбай уул уурхайн ашиглалтын үр дүнд эвдэрсэн гэх тоо байна.

Үүнээс 20 га нь аж ахуй нэгж, 4 га нь гар аргаар олборлогчдын нөлөөгөөр эвдэрчээ. Тэдгээрийн 10 орчим мянган га-д техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийгдэж эхэлжээ. Уурхай хаагдсан ч заавал хийх ёстой ажил бол нөхөн сэргээлт.. Харин үүнийг мөрдөж байгаа нь хомсхон. Өнөөдрийн байдлаар манай улсад уурхайн олборлолт явуулаад нөхөн сэргээгээгүй хаясан талбай олон байна. Хаана ямар газар, хэн гээч эзэнтэй компанийн орд байгааг судалж хариуцлага тооцох, нөхөн сэргээх арга хэмжээ авахуулах дараагийн алхмыг холбогдох албан тушаалтнууд авч эхэлжээ.

Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас уурхайн нөхөн сэргээлтийн стандартыг боловсруулаад байгаа бөгөөд нөхөн сэргээлтийн сан байгуулах тухай хуулийн төсөл боловсруулаад байгаа юм. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун “Пийбоди Энержи” компанийн Эрээний уурхайн нөхөн сэргээлттэй танилцах үеэр дээрх асуудалтай холбогдуулан Монголиан экономи тодруулга авлаа.