Телевизийн замбараагүй байдалд анхаарал хандуулна

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц. Жадамбаа салбарынхаа техник, технологи, нийт ажилтан албан хаагчдын өмнө тулгамдаж буй асуудлуудтай өөрийн биеэр танилцжээ. Тэрбээр хамгийн түрүүнд Монгол улсын мэдээллийн аюулгүй байдлыг хариуцан ажилладаг Үндэсний Дата төвд очсон бөгөөд тус төв нь Засгийн газрын мэдээллийн нэгдсэн урсгал, төрийн цахим ой, санамж бий болгох мөн цахим засаглалын техник технологийн аюулгүй байдлыг хангах зорилт тавин ажиллаж байгаа аж. Энэ үеэр МТШХХ-ны дарга телевиз, сувгуудын замбараагүй олгогдсон тусгай зөвшөөрөл болон хууль зөрчиж буй контентийн асуудлыг ч хөнджээ. Мөн тэрбээр уг асуудалд анхаарал хандуулан ажиллах талаар мэдэгдсэн байна.

Уулзалтын хүрээнд Монгол улсын хэмжээнд 2014 онд тоон телевизэд шилжих зорилтын бэлтгэл ажлыг хангаж буй “Радио телевизийн сүлжээ газар” /РТСГ/-ын ажилтай таницлаа. Одоогоор тоон системд шилжүүлэх анхан шатны ажлууд идэвхтэй хийгдэж байгаа аж. РТСГ-ын үйл ажиллагаатай танилцсаны дараа МТШХХ-ны дарга Ц.Жадамбаа салбарын боловсон хүчнийг чадавхжуулан, хүний нөөцийн бодлогыг сайжруулах шаардлагатайг харьяа байгууллагуудын удирдлагад анхаарууллаа.