Технологийн онцлох

Майкрософт компани Windows8 үйлдлийн систем нээлтээ хийгээд 30 хоногийн дотор 40 сая гаруй лиценз борлуулсан явдал нь 2012 онд технологийн салбарын онцлох үйл явдлаар тодорчээ.

Уг үйлдлийн систем нь энэ оны наймдугаар сард үйлдвэрлэлтэд орж аравдугаар сарын 26-нд албан ёсоор худалдаанд гарчээ.

Одоогийн байдлаар Майкрософт өдөрт дунджаар 1.3 сая эрх борлуулж байгаа бөгөөд хэрэв энэ эрчээрээ явбал ирэх онд борлуулалтын тоо 400 саяд хүрэх тооцоо байна. Аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын зургааны өдөрт хүртэлх хугацаанд Майкрософтын хувьцаа долоон хувиар өссөн бөгөөд Apple компанитай адил хэмжээний амжилтад хүрч ажиллах боломж байгааг харуулж байгаа юм.