“Тоглоомын дүрэм”-ээ тодорхойлно

Байгаль орчинд хамгийн ойр бизнес эрхэлж буй хэн бүхэнд хамаатай “Байгаль орчны үнэлгээ-таны бизнесийн тогтвортой байдлын баталгаа” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг энэ сарын 15-нд болох гэж байна. Тус хэлэлцүүлгийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Геоэкологийн хүрээлэн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж байгаа аж.

Хэлэлцүүлгийг дэмжигч байгууллагаар Дэлхийн банк оролцож байгаа бөгөөд оролцогч байгууллагуудыг өмнө нь бүртгэх юм байна. Нээлттэй хэлэлцүүлэг МҮХАҮТ-ын баруун талд байрлах “Корпорейт-2” зочид буудалд болох юм.