Тулсан ирээдүй бол хиймэл оюун

Дэлхийг 2018 онд тодорхойлох #ТОП10 үйл явдлаас...

Энэ онд нүүр царайг таньж чаддаг технологи газар авч, амьдралын хэв маягийг өөрчилж эхэлнэ.Энэхүү технологи нүүр царайг танин гар утасны түгжээг мулталж, банкны дансыг онгойлгох зэрэг боломжуудыг нээж өгч буй ч мөн хувийн амьдрал гэх зүйлгүй болгох эрсдэл дагуулан ирж буй.

Бид одоохондоо нүүр царай таних технологийг зөвхөн утасаа нээж харах, банкны аппликейшн рүүгээ орох төдийхнөөр бидэнд нөлөөлөх юм шиг ойлгож байгаа ч энэ нь тэрнээс илүүг хийж өгөх болно. Үгүй ээ, болчихсон байгаа. Хэдийгээр олон нийтийн хэрэгцээнд хурууны хээ шиг нэвтрээгүй байгаа ч 2018 он өдөр тутмын амьдралын нэг хэсэг болох жил нь байна.

Таны нүүр царайны шинж тэмдэгүүдээр дамжуулан бэлгийн чиг хандлагыг тань хүртэл зөв тодорхойлж чаддаг болно. 2018 онд бид хүссэн хүсээгүй энэ талбарт ирээдүйтэй нүүр тулах учиртай.

Таны нүүр царайны шинж тэмдэгүүдээр дамжуулан бэлгийн чиг хандлагыг тань хүртэл зөв тодорхойлж чаддаг болно

Хүний нүүр царай нь зөвхөн хэн бэ гэдгийг танихад бус цаашлаад бидэнд санаатай ба санаандгүй байдлаар илэрч буй байнгын хувиралуудаар дамжуулан тухай хүнийг ойлгох, бодлыг нь уншихад тусалж байдаг. Энэ нь хүнийг өдий хүртэл машинаас ялгаж байсан онцлог чадвар байж ирсэн.

Израйлийн санхүүгийн төв Тель Авивт инженерүүдийн баг энэхүү хувьсгалын манлайд ажиллаж байна.Тэд машинд хүний нүүр царайг уншихыг зааж байгаа. Тус програм нь зөвхөн нэг секундын дотор л олон сая хүнээс тухайн нэг хүний царайг олоод таньчих чадвартай. Энэхүү нарийн чадвар нь тус технологийг ажиглалт судалгааныхны хувьд үр ашиг асар өндөртэй шинэ зам болгож буй. Өөрөөр хэлбэл, энэхүү технологи нь таныг мэдээгүй байхад нь таныг судалж байх боломжийг олгоно.

Жижиглэнгийн бүтээгдэхүүн худалдаалагч нь энэ технологийг ашиглан үйлчлүүлэгчдийнхээ талаар мэдээлэл цуглуулж байна. Тухайлбал: дэлгүүр хэсэх зуршил, дэлгүүр доторх сурталчилгааны оновчтой байдал зэрэг. Сүмүүд хүртэл мөргөлийн үеэрх итгэгчдийн оролцоог хянахад ашиглаж байна. Английн нэгэн сургууль саяхан тус технологийг завсарлагааны цагаа хэтрүүлдэг зарим багшийн идэвх зүтгэлийг харж ажигладаг байхад хэрэглэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Энэхүү технологи нь таныг мэдээгүй байхад таныг судалж байх боломжийг олгоно

Энэхүү талбарт санаачлагыг гартаа авсан тоглогч нь Хятад юм. Компаниуд засгийн газрын 700 сая хүний нүүр царайны зурган мэдээлэл бүхий санд нэвтрэх эрхтэй байдаг нь тус улсын хүм амын тал нь гэсэн үг. Хятад нь хяналтын камеруудаар дамжуулан энэхүү технологийг ашиглаж террористуудыг хайх, батлан даалтанд байгаа хэрэгтнүүдийг ажиглах гэх зэргээр өргөн хүрээнд ашиглаж буй. Үүгээр ч зогсохгүй нүүр царайгаа уншуулаад тасалбар авалгүйгээр шууд театрт ороод кино үзэх, түргэн хоол захиалах гэх мэтээр олон салбарт өдөр тутам ашиглаж байгаа. Инээдтэй нь нийтийн бие засах газраас ариун цэврийн цаас хулгайлдаг хүмүүсийг хүртэл олоход ашигладаг байна.

Илүү эмзэг эс бөгөөс аюултай гэж хэлж болох тал нь тус технологиар дамжуулан илүү нарийн мэдээлэл тухайлбал таны царай бэлгийн дур сонирхлыг тань харуулна гэдэг юм. Нүүр царайны хувирлуудыг өргөн хүрээнд бичиж авч, хадгалж, анализ хийнэ гэдэг нь үндсэндээ биднийг хувийн амьдрал, шударга ёс, итгэлцэл гэдэг зүйлээс холдуулахаар байгаа юм.

Гэсэн ч технологийн компаниуд үүнийг үл хайхран нүүр царай таних технологийг өдөр тутмын хэрэглээ болгохоор уулгалан давшилсаар. Хувийн эрх чөлөөг үгүй хийх айдас энэхүү технологийн давуу талуудыг давж гарахаар хүчтэй биш гэж тэд үзэж байна.

Эх сурвалж Дэлхий 2018 сэтгүүлээс...


“Mongolian Economy” сэтгүүл 173 жилийн түүхтэй The Economist сэтгүүлийн жил бүр эрхлэн гаргадаг Дэлхий-The World in жилийн хөтөч дугаарыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар Монгол хэлээр гурав дахь жилдээ эрхлэн гаргалаа.

Дэлхий сэтгүүлийн бүтэц

-19 секц бүхий 146 нийтлэл
-81 улс, 13 салбарын чиг хандлага, мэдээлэл, үзүүлэлтүүд,
-1 цагалбар, Дэлхийн үйл явдлуудаас бүрдсэн

Уншигч та #Дэлхий2018 дугаарыг худалдан авахыг хүсвэл Их Дэлгүүрийн #Mажестик номын дэлгүүр, #Интерном мөн #Goodprice супермаркетыг зориорой. Редакциас ирж авбал 30 хувийн хөнгөлөлттэй.

Утас: 90099880, 94092904, 70115477

Дэлхийгээр аялуулж, ирээдүйд хөтөлнө