ТӨХ-ны дарга Д.Сугар ажлаа өглөө

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын өөрийн хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Хуульч, улс төр судлаач мэргэжилтэй тэрбээр өнөөдөр ажлаа албан ёсоор хүлээлгэн өгөх аж. Ном унших, таталбар зураг зурах сонирхолтой Д.Сугар 2006 оноос өнөөдрийг ТӨХ-ны даргаар ажиллаж байгаа билээ. Дандаа даргын алба хашсан түүнийг ямар шалтгаанаар ажлаа өгөх болсон талаар одоогоор ямар нэгэн таамаг мэдээлэл алга байна.

Түүний эрхэлж байсан албан ажлыг сонирхуулъя.
1981-1987 Сэлэнгэ аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга
1987-1992 Хууль зүйн яаманд хэлтсийн дарга
1992-1996 Хууль зүйн яамны дэд сайд, тэргүүн дэд сайд
1996-2000 Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга
2000-2004 УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга
2004-2005 “Монгол шуудан” банкинд газрын захирал
2006-2012 Төрийн өмчийн хорооны дарга