Украйн Оросоос импортлох байгалийн хийн хэмжээг бууруулна

Орос улс Украйн руу 52 тэрбум куб метр байгалийн хий нийлүүлэх гэрээг 2009 онд байгуулсан. Гэрээний дагуу Украйны үндэсний эрчим хүчний компани Оросоос жилд 52 тэрбум куб метр газрын тос худалдан авах бөгөөд уг хэмжээг 20 хувиар бууруулж 42 тэрбум куб метр болгох боломжтойгоор хийжээ. Гэвч өнгөрсөн онд “Naftogaz” Гаспромоос 24.9 тэрбум куб метр байгалийн хий авсан нь гэрээнд заасан дүнгийн дөнгөж 60 хувьтай тэнцэхүйц байсныг Гаспромын удирдлагууд хэлж байна.

Мөн энэ онд 18-20 тэрбум куб метр хий импортлохоор төлөвлөж байгаа талаар Украйнын “Naftogaz”-ын дэд захирал Вадим Чупрун мягмар гаригт зарласан бөгөөд “Бид Гаспромд энэ онд импортлох байгалийн хийн хэмжээгээ багасгана гэж сануулсан” гэжээ.

Гаспромын зүгээс өнгөрсөн нэгдүгээр сард “Naftogaz” гэрээгээ биелүүлээгүй хэмээн долоон тэрбум ам.долларын торгуулын бичиг явуулсан боловч “Naftogaz” төлөхөөс татгалзжээ.

Украйны байгалийн хийн хэрэгцээ одоо Оросоос худалдан авч буй байгалийн хийгээс хэд дахин илүү байгаа ч ийм төрлийн үйлдэл гаргаж байгаа нь нэг улсаас хэт хараат бус байх, Орос улс байгалийн хийн үнээ бууруулах байх гэх үүднээс хийж буй үйлдэл хэмээн хөндлөнгийн шинжээчид үзэж байна.