Улаанбаатарыг гар утаснаасаа...

“ФЛАЙ БҮҮК” ХХК нь Монголд анх удаа албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн үнэн бодит мэдээллийн нэгдсэн цахим лавлах “УБ хөтөч систем”-ийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийтийн тээврийн газартай хамтран нэвтрүүлж эхлээд байна. УБ хөтөч систем нь гар утасны аппликэйшн болон вэб сайт хосолсон үнэ төлбөргүй цахим лавлах юм. Хэрэглэгч та WWW.UBGUIDE.MN сайт болон “УБ хөтөч” аппликэйшнээс нийтийн тээврийн чиглэл, төрийн байгууллагуудын мэдээлэл, тухайн хайж буй газрынхаа нэр, хаяг, утас, байршил, ажиллах цагийн хуваарийг мэдэх боломжтой. Түүнчлэн интернэтийн орчинд газрын зураг дээр чөлөөтэй ажиллаж хайж буй газартаа түргэн очих боломжийг танд олгох юм. Бүх төрлийг ухаалаг гар утсанд зориулагдсан “УБ хөтөч систем” нь интернет холболтгүй үед зураггүйгээр бусад бүх мэдээллийг танд хүргэх онцлогтой. “УБ хөтөч”-ийг та App store, Play store /Android market/-оос үнэ төлбөргүй татаж, Улаанбаатарыг гар утаснаасаа тольдох боломжтой боллоо.

Эх сурвалж:

WWW.UBGUIDE.MN