Улбар металл улам “үнэд” орно

Лондоны металлын биржийн ханшийн сүүлийн хаалтаар нэг тонн зэсийн үнэ 8393 ам.доллараар худалдаалагдаж байна. Гурав хоногийн өмнө бирж дээр тонн зэс 8400 ам.доллар давсан ч ийнхүү бага багаар уярч эхэллээ. Гэхдээ энэ нь айдас биш юм. Улбар металл ойрын хэдэн сард “үнэд орох”-ыг шинжээчид хэлж байна. Учир нь тонн зэсийн ханш энэ оны эхний дөрвөн сард 8000 ам.доллараас дээшболсон ч тавдугаар сарын дундуур 7300 ам.доллар болтлоо хямдарсан юм. Гэхдээ үнэтэй металл энэ үнээс доошоо ороогүй. Тавдугаар сараас хойш 7300-7800 ам.долларын хооронд хэлбэлзсэн. Лондоны металлын бирж дээр тонн зэсийн ханш энэ сарын 5-нд 7600 ам.долларын үнэтэй байсан бол өнөөдөр 700 ам.доллараар өсөөд байна. Харин манайд нэг тонн нь 7900 төгрөгийн ханштай байна.

“Economist Intellingence Unit” олон улсын судалгааны байгууллагаас энэ онд эдийн засаг нь хамгийн хурдацтай өсөх 10 орныг нэрлэж, манай улс хоёр дугаарт бичигдсэн. Тус өсөлтөд ашигт малтмалаас олох ашиг хамгийн их нөлөөлж зэсээс 580, нүүрснээс 920 гаруй тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлнэ гэсэн тооцоо гаргажээ. Одоогоос хоёр жилийн өмнө уул уурхайн салбараас манай улсын төсөвт 900 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж байсантай харьцуулахад энэ нь харьцангуй өндөр үзүүлэлт аж.

Харин манай улсын хувьд урд хөршийн худалдан авалтын хэмжээ нэмэгдэж байгаа нь улбар болон өнгөт металлын үнийн өсөлтөнд нөлөөлж, хоёр улсын улбар харилцаа манай талд ашигтайгаар эргэж байна. Энэ оны дөрөвдүгээр улиралд зэсийн үнэ нэмэгдэх хандлагатай байна хэмээн манай улсын ашигт малтмалын мэргэжилтнүүд мэдээлж байна.

Дэлхийн зах зээл дэх зэсийн ханшийн үзүүлэлт сараар: