Улбар металл уруудахгүй

Тус металлын ханш энэ сард 8300-8400 ам.долларт хүртэл өсөж байсан. Улбар металлын үнэ өнгөрсөн сард улам өснө хэмээн шинжээчид үзэж байсан. Харин энэ сарын эхэнд харьцангуй тогтвортой байсан тус таваарын ханш энэ сарын 18-нд 8200 ам.долларт хүрсэн. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Гэсэн хэдий ч улбар металлын үнэ уруудаж эхэллээ. Лондоны металлын биржийн сүүлийн албан ёсны хаалтын ханшаас үзэхэд тус таваарын ханш савлагаатай ч цаашид улам уруудахгүй аж.

Дэлхийн банк саяхан дэлхийн зэсийн нийт эрэлтийн дөч гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг Хятадын эдийн засгийн энэ жилийн өсөлтийг 0.5 хувиар бууруулж, 7.7 хувь болгож тооцоолж буйгаа мэдэгдсэн. Үүнтэй холбон зэсийн үнэ цаашид өсөхгүй байх гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлж байна. Өчигдөр Лондоны металлын бирж дэх тус таваарын ханш 7.910.42 ам.доллар байсан бол маргааш 7.860.00 ам.доллар болно хэмээн мэргэжилтнүүд дүгнэлээ.

Зэсийн үнийн үзүүлэлт /нэг сараар/



Лондоны металлын биржийн сүүлийн хаалт

Зэс

Төлбөр хийх хугацаа

Худалдан авах ($)

Худалдах ($)

Бэлэн мөнгө

25/10/2012

7,860.00

7,861.00

Гурван сараар

23/01/2013

7,859.50

7,860.00

Ирэх оны 12 дугаар сард

18/12/2013

7,875.00

7,885.00

2014 оны 12 дугаар сард

17/12/2014

7,870.00

7,880.00

2015 оны 12 дугаар сард

16/12/2015

7,855.00

7,865.00


Эх сурвалж:Швейцарийн хөгжлийн банк