​Улстөржсөн хөлбөмбөг

Дэлхийг энэ онд тодорхойлох #ТОП10 үйл явдлаас #3

Орост болох Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь энэ жилийн хамгийн анхаарал татсан спортын арга хэмжээ болох нь тодорхой юм. Харин зохион байгуулагч орны тэргүүн В.Путин уг тэмцээнийг геополитикийн гоолуудаа хийхэд ашиглана.

2018 онд бүх нүд Орос дээр тогтоно. Тус улсад энэ онд болох хоёр том арга хэмжээний нэг Ерөнхийлөгчийн сонгууль саяхан болж, угаас ойлгомжтой байсан үр дүн буюу В.Путин яллаа. Одоо харин дараагийнх нь буюу нийгмийн эмх замбараагүй байдлыг дагуулж мэдэх спортын том арга хэмжээ удахгүй болно. Орост спорт нь дайн самуунтай үргэлж хөтлөлцөж ирсэн байдаг.

Орост спорт нь дайн самуунтай үргэлж хөтлөлцөж ирсэн

1980 онд Зөвлөлт холбоот улс Москвагийн Олимпийн наадмыг зохион байгуулж байсан билээ. Энэ үеэр Америк болон зарим бусад үндэстэн оросуудыг Афганистаныг эзэлснийг эсэргүүцэн тус Олимпийг зохион байгуулах эрхийг хасахыг шаардан, хориг тавихад байр сууриа нэгтгэж байсан. Харин 2008 онд Оросын үндэсний хөлбөмбөгийн баг нидерландчуудыг ялж санаанд оромгүй үйл явдал болсон нь үндэсний хэмжээнд баяр хөөрт умбахад хүргэсэн билээ. Харин үүнээс хэдэн долоо хоногийн дараа Орос Гүржийг эзэлсэн.

2014 оны эхээр Орос Өвлийн Олимпийг Сочид зохион байгуулсан ба үүнээс хойш тун удалгүй Оросын бүрэлдэхүүндээ оруулах Крым ажиллагаа болон зүүн Украйн дахь дайн эхэлсэн.

Энэ оны Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн ч нэгэн томоохон үйл явдлын дараа болж буй. Оросын ерөнхийлөгчийн сонгууль. Ноён Путин сонгуульд дахин ялсан нь түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дархлах бус 21-р зууны Царь гэх байр сууринд аваачиж байна. Гэвч үүнд дэлхийн дэвжээнд ялалтууд байгуулахыг түүнээс шаардах тийм байрь суурь юм. 2018 оны сонгууль оросуудад сонголт хийх боломжийг биш сонголтгүй байдлыг л харууллаа.

2018 оны сонгууль оросуудад сонголт хийх боломжийг биш сонголтгүй байдлыг л харууллаа

Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульт хугацаа Путины хувьд сүүлийнх байх болно. Гэхдээ эрх мэдлийн залгамж хэрхэн өрнөх нь улс төрийн төвд байхаар байгаа. Эрх мэдлийн шилжилт үндсэн хуулийн дагуу биш явах эрсдэл байгаа ба ийм зүйл болвол оросуудыг эмх замбараагүй байдал, зөрчилдөөнд оруулна.

Путин улс төр болон хэвлэл мэдээллийг монопольдчихсон. Харин Алексей Навальны нийтийн сүлжээг ашиглан улст төрд нэвтэрч, энэхүү монополийг эвдэж байгаа. Навальныгийн ярьж байгаагаар бол сүүлийн 25 жилийн хугацаанд анх удаа Орост жинхэнэ сөрөг хүчний кампанит ажил хүчээ авч чадсан ба энэ нь Орос даяарх нөхцөлд нөлөөлж чадах чухал дэд бүтэц. Үүнээс Кремль их айж байгаа ба үүнийгээ үйлдлээр харуулж буй. Навальнигийн өсөж буй нэр хүндээс үүдэн түүнийг сонгуульд оролцуулахгүйн тулд баривчлах, хорих, кампанит ажлыг нь зогсоох гэх мэт бүх арга хэмжээг авлаа. Тэрбээр байсхийгээд л торны цаана орж гараад байгаагаа амьдралынх нь хэв маяг, нэг хэсэг болсон хэмээн хошигнож байна. Шоронгийн харгалзагчид намайг “Өө хүрээд ирсэн үү, хүлээж байлаа” гэдэг гэж тэрбээр хэлж байна.

Шоронгийн харгалзагчид “Өө хүрээд ирсэн үү, хүлээж байлаа” гэдэг гэж Алексей Навальны хэлж байна

Гэвч Кремлийн тактикийн хувьд Навальны аль хэдийнэ улс төрийн дүр зургийг өөрчлөөд эхэлчихсэн ба нийтийн сүлжээний ачаар өнөө үеийхэн эрх мэдлээс эмээх нь багасаж, үзүүлэх дарамт шахалтаа ч нэмж байна. Навальныг нэр дэвшүүлээгүй нь Оросын улс төрийн нэр хүндийг үлэмж доош нь татлаа.

Хөлбөмбөгийн тэмцээн ойртох тусам Путины байрь суурь, Орос улс өмнө нь байгаагүйгээр илүү хүчирхэг харагдаж буй. Гэвч хүчирхэг харагдана гэдэг нь тогтвортой гэсэн утгатай биш.

Путины засаг захиргаа тоглолтын гадна ч санаа зовоох зүйл ихтэй байх болно. Оросын хөлбөмбөгийн дэмжигчдийн зарим нь Евро 2016-ийн үеэр гудамжинд танхайрсан. Оросын хөлбөмбөгийн дэмжигчдийн зарим нь хар арьст тоглогчдыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, хэл амаар доромжилсон нь олон улс үндэстний тэмцээн гэдэг утгаараа ичгүүртэй зүйл болсон. Гэхдээ Оросын засгийн газар энэ бүх асуудалд бэлтгэх хангалттай хугацаа байсан учир өөрийнхөөрөө аашилдаг болон танхай бүлэг этгээдүүдийг хянах аргаа олсон биз ээ. Путины засаг захиргаа ДАШТ-ийг Орос улсыг дэлхий нийт, түүн дотроо тус улсын худалдааны хамгийн том түнш, хоригийн сөрөг үр дагаврыг амсаж буй Европын Холбооны жуулчид, телевиз үзэгчдэд шинээр танилцуулах боломж гэж харж байгаа.

Эх сурвалж: #Дэлхий2018 сэтгүүлээс

“Mongolian Economy” сэтгүүл 173 жилийн түүхтэй The Economist сэтгүүлийн жил бүр эрхлэн гаргадаг Дэлхий-The World in жилийн хөтөч дугаарыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар Монгол хэлээр гурав дахь жилдээ эрхлэн гаргалаа.

Дэлхий сэтгүүлийн бүтэц

-19 секц бүхий 146 нийтлэл
-81 улс, 13 салбарын чиг хандлага, мэдээлэл, үзүүлэлтүүд,
-1 цагалбар, Дэлхийн үйл явдлуудаас бүрдсэн

Уншигч та #Дэлхий2018 дугаарыг худалдан авахыг хүсвэл Их Дэлгүүрийн #Mажестик номын дэлгүүр, #Интерном мөн #Goodprice супермаркетыг зориорой. Редакциас ирж авбал 30 хувийн хөнгөлөлттэй.

Утас: 90099880, 94092904, 70115477

Дэлхийгээр аялуулж, ирээдүйд хөтөлнө