Урамшуулал үргэлжилнэ

Эдийн засаг энэ онд 14.8 хувиар тэлж, ДНБ-ий хэмжээ 20.4 их наяд төгрөгт хүрэх учиртай. Энэ бол 2014 оны төсвийн өөдрөг төсөөллийг нэг. Энэ оны төсвийн зарлага 7.3 их наяд төгрөг. Үүнээс үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт 128.1 тэрбум төгрөгийг зарцуулах юм.

Монгол Улсын эдийн засгийн түүчээ салбарт дээрх хэмжээний хөрөнгө оруулалт дараах байдлаар зарцуулагдах аж. Дээрх мөнгөнөөс хүнсний салбарт 14.6 тэрбум төгрөг ногдож байгаа бол газар тариалангийн салбарт 35.1 тэрбум төгрөг оногджээ. Аж үйлдвэрийн салбарт нэг тэрбум, мал аж ахуйн салбарт 63.4 тэрбум төгрөг зориулах аж.

Малчдын хоршоодыг дэмжихэд 1.5 тэрбум төгрөг төсвөөс зарцуулна. Мөн “Тариалан эрхлэлтийг дэмжих сан-д нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайн нэг тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгохоор байгаа. Үүнээс гадна үндэсний үйлдвэрт малын түүхий эдээ тушаасан малчин бас л урамшуулал авна.

Бог малын арьс тутамд гурван мянган төгрөг өгөх бол хонь, тэмээний ноосны кг тутамд хоёр мянган төгрөг өгөх аж. Адуу,үхрийн шир тутамд 15 мянган төгрөгийн урамшуулал олгохоор төсөвт суулгасан нь энэ.