Ургамлын тосны нийлүүлэлт багасч, үнэ өслөө

Үндэсний статистикийн хорооноос өмнөх долоо хоногт гаргасан хүнсний гол нэрийн барааны ханшийн мэдээллээс үзэхэд махны дундаж үнэ есөн сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 4.7-8.1, хонины махны үнэ 10.7, адууны махны үнэ 11.3, ямааны махны үнэ 17.6 хувиар тус тус буурсан байна. “Иргэдэд бэлэн мөнгө тараахаа больж, махны эрэлт нийлүүлэлт тэнцвэржсэн. Малчид өөрсдөө махаа түлхүү нийлүүлж байна” хэмээн махны худалдаачид ярьлаа.

Хүйтний улирал хаяанд ирж “Шонхор” хүнсий захын махны агуулахуудад гулуузаар болон жижиглэнгээр худалдаалах мах дүүрчээ. Тус зах дээр өнөөдрийн байдлаар хонины гулууз мах кг нь 4300-4700 төгрөгийн үнэтэй байна. Харин ургамлын тос 150-180 төгрөгөөр, орос гурил 200-240 төгрөгөөр тус тус нэмэгджээ. Худалдагчидын хэлж буйгаар ургамлын тос импортлогч компаниуд барааны үнээ нэмсэн аж. Тухайлбал,”Мон Масло” ХХК-ын ОХУ-аас оруулж ирдэг “Янта” ургамлын тос 2240 төгрөгөөр худалдагчидын гар дээр ирдэг байсан бол долоо хоногийн өмнөөс 2450 төгрөг болжээ.
Энэ талаар тус компанийн ерөнхий менежер Туяагаас тодруулахад “ОХУ-с газрын тосны нөөц багасч байгаа учир Монголд нийлүүлэх боломжгүй гэсэн мэдэгдэл хийсэн. Ингэснээр манайд ургамлын тос нийлүүлэх нь багассан. Хамгийн хямд “Янта” ургамлын тос бага хэмжээгээр орж ирж байна. Ийнхүү үнэ нэмэгдэж байгаа нь долларын ханш өссөнтэй мөн холбоотой” гэлээ.

“Шонхор” зах дээр худалдаалж буй өргөн хэрэглээний барааны үнэ:

Хүнсний ногоо: /кг, төгрөгөөр/

Монгол төмс-500

Монгол лууван-700

Монгол манжин-700

Хятад байцаа-800

Монгол сонгино-1500

Хятад сармис-1000

Гурил: /кг, төгрөгөөр/

“Алтан тариа” дээд 10 кг-8000, I 10 кг-7000

“Улаанбаатар” дээд 25 кг-18000, I 25 кг-15000

“Атар” I дээд 10 кг-8000, 10 кг-7000

“Аляка” дээд 25 кг-23000

“Цесна” дээд 25 кг-29000

Цагаан будаа-1500, бөөнөөр 1200

Элсэн чихэр-1500, бөөнөөр 1200

Мах: /кг, төгрөгөөр/

Хонины мах ястай-5400, цул-6300

Ямааны мах ястай-4500-4800, цул-5500

Адууны мах ястай-4700, цул-4800-5000

Үхрийн мах ястай-6000-6500, цул-6800-8200

Тэмээний мах ястай-3200, цул-5200

Сүү, сүүн бүтээгдэхүүн: /төгрөгөөр/

Сүү-1100

Тараг-1200

Ааруул чихэртэй-5000-6000, чихэргүй 3000-4000

Өрөм-4000-5500

Зөөхий-4000-5000

Аарц-800-1000

Ээзгий-2500-3000

Монгол шар тос-6500-7500

Зулын шар тос-3000-3500

Ургамлын тос: /төгрөгөөр/

“Затея”-2800

“Кларина”-2600-2800

“Янта”-2500-2600

Simply-2800