Ургац хураалтын тооцоо

Үйлдвэр хөдөө аж ахуйн яамаас ургац хураалтын урьдчилсан тооцоог гаргажээ.

Манай улс энэ онд нийт 293.4 мянган га талбайд үр тариа тариалж нийт 407.4 мянган га-д тариалалт хийсэн байна.

Үүнээс: Хэмжих нэгж: /мянган га талбай/



Ургацын урьдчилсан тооцоогоор 423.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн тосны ургамал, 21.0 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоожээ.

Энэ гурил үйлдвэрлэлд нийтдээ 318.0 мянган тонн буудай нийлүүлэх төлөвтэй байгаагаас Тариалан эрхлэлтийг дэмжих санд 129.0 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 189.0 мянган тонныг тус тус нийлүүлэх тооцоо гарсан байна.

Дээрхэд Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж буй 10.5 мянган тонн буудайг нэмж тооцвол нийтдээ 328.5 мянган тонн буудайн нөөц бүрдэх юм.

Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 328.6 мянган тонн улаан буудай шаардлагатай бөгөөд дээрх тооцооноос харахад 2013-2014 оны хэрэгцээт буудайг дотоодын ургацаас хангах төлөвтэй байгаа.