“Усны мастер” - Watermaster

Бид мэдээлэл технологийн эрин үед амьдарч байна. Хүний хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, хүнд хүчир ажлыг гүйцэтгэх ухаалаг шийдэл бүхий дэвшилтэт технологитой тоног төхөөрөмжийн тоо зах зээл дээр нэмэгдсээр. Техникийн гайхамшиг гэж нэрлэж болох нэгэн технологийн талаар сонирхолтой мэдээлэл хүргэж байна.

“Усны мастер”

“Усны мастер” (Watermaster) хэмээгдэх хүнд машин механизм нь хуурай газар, ус, цасан дээр ч ажилладаг онцлогтой аж. Завь мэт хэлбэртэй энэхүү экскаваторын үйлдлийг хийдэг хүнд даацын техникийг гаднын орнуудад байгаль орчин, барилга, аж үйлдвэрийн салбарт хэрэглэдэг байна. Усны мастер машин нь самнах, ухах, овоолгыг түрэх, тэр ч байтугай усан дотор шон суулгах чадвартай. 1986 онд үйлдвэрлэсэн энэхүү техник нь мянган нуурын орон Финлянд улсаас гаралтай бөгөөд ISO 9001 стандартын гэрчилгээтэй аж.

Усны мастер нь үйлдвэрийн хаягдлаар дүүрсэн хуурай газар, цөөрөм, нуурыг цэвэрлэж, хаягдлыг 1.5 км хүртэлх зайд насосдож зайлуулдаг байна. Энэхүү төхөөрөмжийг манайд 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа “Нанопланет” ХХК танилцуулж байгаа юм. Уг компани нь Голландын CORE технологи бүхий “HOLMATRO” үйлдвэрийн аврах багаж хэрэгсэл, Их Британи улсын “ISG” компанийн галын дулаан мэдрэгч камер, ХБНГУ-ын “IFEX” компанийн өндөр даралтат усан буу гэх мэт олон улсын шилдэг дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн Монгол дахь албан ёсны дистрибьютор юм. Өмнө нь уул уурхай, Онцгой байдлын аврах ангиуд болон Зэвсэгт хүчний жанжин штабт хүнд болон бусад механизм, техникийг нийлүүлж, сургалт зөвлөгөө өгч байжээ.