ХАА-н салбарын өрсөлдөх чадвар ба орон нутгийн хүн амын амьжиргааны түвшин

СудлаачБ.Түвшинтөгс , Г.Бумчимэг, Д.Эрдэнэбулган
БайгууллагаЭдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэн
Огно:2015-12-01

Энэ судалгаагаар бид юуны өмнө эдийн засгийн өсөлт огцом өөрчлөгдөж буй сүүлийн жилүүдэд манай улсын хөдөө аж ахуйн салбарын дотоодын болон дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж ямар байгааг тодрууллаа. Үүний тулд газар тариалан, мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн тус бүрийн зах зээлийн нөхцөл байдал, гадаад зах зээл дэх далд өрсөлдөх чадвар буюу экспортын давуу тал, тэдгээрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж зэргийг авч үзсэн. Дараа нь хөдөөгийн иргэдийн амьжиргааны түвшинг тэдний орлого, малын тоо, хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт, иргэдэд олгож буй зээл, малын гаралтай түүхий эдийн үнэ зэрэгтэй холбон судалсан.

Судалгааны үр дүнгүүдэд үндэслээд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх боломжийн талаар санал дэвшүүлэв.

Унших

Та файлыг татан авч өөрийн төхөөрөмж дээрээ хадгалах боломжтой. Худалдан авалт хийснээс хойш 24 цагийн дотор файлыг татаж авна уу. Худалдаж авах* *Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Бүтээлийг зөвшөөрөлгүйгээр бүтнээр болон хэсэгчлэн хувилах, олон нийтийн хэрэгслээр тараах, нийтлэхийг хориглоно. Зөвхөн өөрийн дотоод хэрэгцээнд ашиглана.