Хакерууд 2018 онд таны амьдрал руу өнгийнө

Сэтгүүлч Mongolian Economy

Дэлхий 2018 сэтгүүл энэ жилийг тодорхойлоход томоохон нөлөөтэй, удахгүй тохиох 10 үйл явдлыг онцолж байна

....Хавайн алтан эргүүдийн нэгт Дэлхийн хамгийн аюултай ХАКЕР амьдардаг. Ердөө 22-хон насандаа Жеремай Гроссмэн технологийн аварга Yahoo компанийг хакердсан бөгөөд хариуд нь Yahoo түүнийг ажилд урьжээ. Одоо тэрбээр Yahoo компанийн Ахлах Хакераар ажиллаж байна. Түүнд өдгөө нэвтэрч чадахгүй цахим орчин гэж үгүй.

Хакерууд аль хэдийнэ үндэстэн дамнасан олон том компаниудыг хакердаж, олон сая хүний хувийн мэдээллийг хулгайлаад байгаа нь аюулын харанга дэлдэж буй. Тэр бүү хэл хакерууд сонгуулийн санал хураалтанд ч нөлөөлж будилуулсан тохиолдолд гарлаа.

Хакеруудыг ЦАГААН малгайт, ХАР малгайт гэж хоёр хуваах болсон нь нэг талаар аврал гэлтэй. Цагаан малгайт хакерууд нь компьютерийн системүүдэд нэвтрэн орж сул тал бүхий хэсгийг олж, тухай компанийханд анхааруулга өгч харын талынхнаас хамгаалдаг байна. Жеремай Гроссмэний хэлж байгаагаар бол хамгаалагч хакерууд нь маш өндөр сэрэмжтэй байж хэрвээ би энэ компанийг хакердах гэж байсан бол гэдэг өнцгөөс буюу хар малгайтны орон өөрийгөө тавьж үзэн эмзэг цэгийг олдог аж.

Бидний амьдрал илүү их технологижиж, цахимжих тусам бидний халдлагад өртөх магадлал өндөрсөж, гэр орон, хувийн амьдралыг илүү эмзэг болгож айдаст автуулж буй. 2018 онд цахим халдлага нь бидний амьдралд өмнө нь байгаагүй хэмжээнд нөлөөтэй байх нь. Ялангуяа байгууллагууд аюулгүй байдлын хувьд өмнө нь байгаагүй өндөр эрсдэлд орохоор байгаа ч 2018 онд тэдний хувьд өөрсдийн талд нь өндөр үнээр тулалдах аврагчтай болох бололтой. Тэр нь даатгалын компаниуд.

Гэхдээ даатгалын компаниудад дэлхий даяарх цахим эрсдэл илүү их нэмэгдэж байж цааш хөгжих үндэслэл бий болно. Бидний хувьд гэрээсээ гадуур явахдаа гэр ахуйн цахилгаан бүтээгдэхүүнүүдээ унтрааж асаах, нохойгоо камераар харахаас эхлүүлээд өдөр тутмын олон үйлдлийг цахим ертөнцөөр дамжуулан хийх болсон нь нэг талаар тав тухыг бий болгож байгаа ч нөгөө талаар хакеруудад халдлага хийхэд илүү хүртээмжтэй болгож байгаа юм. Тиймээс энэ төрлийн даатгал хөгжих нь дамжиггүй харагдаж байна.

2018 оныг тодорхойлох #TOP10 үйл явдлаас...

“Mongolian Economy” сэтгүүл 173 жилийн түүхтэй The Economist сэтгүүлийн жил бүр эрхлэн гаргадаг Дэлхий 2018 онд-The World in 2018 жилийн хөтөч дугаарыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар Монгол хэлээр гурав дахь жилдээ эрхлэн гаргалаа.

Дэлхий сэтгүүлийн бүтэц

-18 секц+Монголын секц
-146 нийтлэл
-81 улсын тухай онцлох мэдээлэл, эдийн засгийн үзүүлэлтүүд,
-13 салбарын тухай мэдээлэл, төлөв
-1 цагалбар, Дэлхийн үйл явдлуудаас бүрдсэн

Уншигч та баярын өдрүүдэд #Дэлхий2018 дугаарыг худалдан авахыг хүсвэл Их Дэлгүүрийн #Mажестик номын дэлгүүр, #Интерном мөн #Goodprice супермаркетыг зориорой.

Утас: 90099880, 94092904

Дэлхийг Танд Атгуулна