Хамтарна

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга О.Магнай нар ирэх онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичигт шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хамтын ажиллагаандаа ил тод, нээлттэй, шударга, хариуцлагатай байх зарчмыг баримтлан ажиллах аж. Хамгийн гол нь зах зээлд нийлүүлж буй бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа зориулалтын зохих шаардлагыг хангасан байх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэх аж.

Худалдан авах ажиллагааны газрын Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтэс