Ханшийн савлагаа Азид нөлөөлнө


Өнгөрсөн оны сүүлчийг унасан үзүүлэлттэй үдсэн алтны ханш энэ сарын эхний хагаст 1660 ам.долларт хүрсэн нь 30 ам.доллараар буурсан үзүүлэлт боллоо.

Харин сарын хоёрдугаар хагаст урд хөршийн аж үйлдвэрийн компаниудын ашиг өссөнтэй холбогдуулан Азийн томоохон хөрөнгийн биржүүд дэх алтны ханш ялимгүй нэмэгдэж 1663.30 ам.долларт хүрэв.
Гэсэн ч энэ онд 1600-1900 ам.долларт хэлбэлзэх алтны эрэлт буурна, улмаар Азийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө хэмээн Дэлхийн банкны мэргэжилтнүүд үзэж байгаа аж.