Ханшийн “салхи” эргэлээ

Зэсийн ханш энэ сарын 24-нд тонн тутамдаа 750 ам.доллараар унаж 6800 ам.доллар болсон. Харин Лондоны металлын биржид тус таваарын ханш нэг тонн нь 6936 ам.доллараас эхлэн өсч эхэлсэн байна.

Үнийн өсөлтөд дэлхийд зэсийн хэрэглээгээр хоёрдугаарт жагсдаг АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нөлөөлсөн аж.

Ийнхүү тус таваарын ханшийн “салхи”-ны чиг эргэж, улмаар хөрөнгө оруулагчдын зэсийн худалдан авалт ихэсч байгаа талаар олон улсын шинжээчид хэлж байна.