ХДХВ-ээр дахин гурван хүн халдварласан нь батлагдав

ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч дахин гурван иргэнээр нэмэгдсэн тухай ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасан мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт хоёр эрэгтэй, нэг эмэгтэйн шинжилгээнээс ХДХВ/ДОХ-ын вирус илэрч, шинжилгээгээр батлагдсан байна. Он гарснаас хойш хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногт ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол зэрэг бүртгэгдсэн бол сарын сүүлээр гурван тохиолдол дахин бүртгэгдлээ. Халдвартай нь шинжилгээгээр батлагдсан иргэд 20-49 насныхан аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр Монголд халдвартай 500 хүртэлх хүн байх магадлалтай гэсэн тооцоо бий. Үүнээс 13 хүн ДОХ-ын хүндэрсэн хэлбэрээр нас бараад байна.