Хойд Кавказ дэлхийн аялал жуулчлалын бүс болно

Хойд Кавказийн амралтын газрыг хөгжүүлэхэд Хятад гурван тэрбум хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Хойд Кавказийн амралтын газрууд Dalian Wanda Group, China Oceanwide Holdings групптэй хамтарч ажиллах төлөвлөгөөнд энэ сарын 5-нд гарын үсэг зурсан аж. Хойд Кавказийн амралтын газруудын ТУЗ-ийн дарга Ахмед Билиалов Орос, Хятадын хамтын ажиллагааны хүрээнд амралтын болон орон сууц, худалдааны болон арилжааны төвүүдийг барих тухайгаа мэдэгдсэн. Хятадын компаниуд нь Хойд Кавказ, Краснодарск болон Адыгейн бүс нутаг дээрх төсөлд хөрөнгө оруулах юм байна. Түүнчлэн хоёр орны аялал жуулчлалын салбарын удирдлагууд жуулчдын тоог 30 хувиар нэмэгдүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан тухай РИА Новости мэдээллээ.

Түүнчлэн уг хэлэлцээрт Дагестан, Хойд Осети, Адыгее, Кабардино-Балкари ба Карачево-Черкесст аялал жуулчлалын бааз байгуулахаар төлөвлөжээ. Мөн Чеченийн цанын баазыг ч сайжруулан, орчин үеийн тоног, төхөөрөмжөөр хангахыг төлөвлөсөн байгаа аж. Энэ бүтээн байгуулалт хийгдсэнээр Хойд Кавказид 102.5 мянган зочид буудал, мянгаад км цанын алсын зам, 277 лифт баригдах гэнэ. Аялал жуулчлалын энэ төсөл 330 мянган ажлын байр бий болгож, барилгын ажилд 600 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийх юм. Удахгүй Хойд Кавказийг дэлхийн тив бүрээс сая сая жуулчин зорих нь ээ.