Хонконг дахь бослого


Хонконг хот Цагаан сарыг эсэргүүцэл жагсаалаар угтлаа. Цуст эсэргүүцэлийн гол шалтгаан нь эрх баригчдад Хонконгийн соёлын нэгээхэн хэсэг болох гудамжны хүнсний худалдаачдыг хөөх төлөвлөгөөт үйл ажиллагаа явуулснаар эхэлжээ. Эрх баригчид тайлбарлахдаа уг үйл ажиллагаа нь гудамжны хүнсний худалдаанд илүү чанга дүрэм журам баримталж эрүүл мэнд болон ариун цэврийг сахихтай холбоотой гэж тайлбарлаж байна. Хонконгийн худалдаа үйлчилгээний зүрхэн цэг хэмээн тооцогддог Монг кок дүүрэгт үймээний гол өрнөл явагдсан юм.

Цагдаагийн байгууллага болон олон нийтийн хоорон дахь харилцаа 2014 онд болсон ардчиллын төлөөх "Шүхэрт хувьсгалын хөдөлгөөн"-өөс хойш муудаж байгаа юм. Уг үйл явдлаас хойш Хятадын эсрэг үзэл нэмэгдэж байгаа бөгөөд Мандаринаар дуулж буй гудамжны уран бүтээлчид болон эх газрын Хятад худалдаачдын эсрэг эсэргүүцэл ч нэмэгдсээр байна. Иймэрхүү эсэргүүцлүүд Хонконгод илүү хурцадмал байдал үүсэхийг зөгнөдөг.

Их Британийн Хонконг дахь колончлолын үеийн далбааг зүүж, гар аргаар хийсэн зэвсэгтэй эсэргүүцэгчид цагдаа нарын эсрэг тэмцэх байдал улам ихээр ажиглагдах болж байна. Эдгээр эсэргүүцэгчид Их Британийн далбааг зүүж байгаа нь англичуудад хайртайдаа биш харин Хятадын эрх баригчид болон Коммунист намыг үзэн ядаж буйгаа илэрхийлж буй юм.