Хот төлөвлөлтөд 1.5 сая ам.доллар зарцуулна

Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголд найман дэд төв барихаар тусгасан. Үүний нэг нь Баянхошуу. Мөн Сэлбэ. Эдгээр дэд төвийг дахин төлөвлөж хөгжүүлэх юм. Ингэснээр 2013-2023 он хүртэлх хугацаанд Азийн хөгжлийн банкнаас хот төлөвлөлтийг сайжруулах төслийг эхлүүлээд байна.

Тус банкны Япон Улсын ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар 1.5 сая ам.долларыг хот төлөвлөлтийн чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд зарцууулах юм. Мөн хот төлөвлөлтийн дундын мэдээллийн санг бий болгох аж. Үүнээс гадна төлөвлөлтөд хэрэглэдэг программ хангамжийг боловсронгуй болгоход дээрх хөрөнгийн тодорхой хувийг зориулах юм байна.

Урьдчилан төлөвлөж байгаагаар Долоон буудал болон Баянхошуу орчмыг дэд төв болгож, 200 мянга орчим оршин суугчтай Дарханаас хоёр дахин том хот болгох хөгжүүлэх аж.