Хувьцаанаас ашиг хүртмээр байна уу

Монголын зах зээлийн холбоо, “Мандал ассет менежмент” ХХК хамтран санхүүгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээлэл авах сонирхолтой, ажил мэргэжлээ дээшлүүлэх зорилготой хүмүүст зориулсан дөрвөн өдрийн сургалт зохион байгуулах гэж байна.

Бизнес төлөвлөгөө, санхүүгийн төсөөлөл, Хөрөнгийн зах зээл сэдэвт хоёр модул бүхий сургалт, семинарыг энэ сарын 10-13-нд өдөр бүр 9.00-13.00 цагт хийх юм. Дээрх байгууллагуудаас уг сургалтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Бизнес төлөвлөгөө боловсруулахад санхүүгийн төсөөлөл хийх нь, Хувьцааны хөрөнгө оруулалтын цогц шинжилгээ гэсэн хоёр модуль сургалтаар хувьцааны арилжаанаас хэрхэн ашиг хүртэх болон компанийн санхүүгийн шинжилгээний үр дүнг уншиж, сайн компанийг ялгах чадварыг ч олгох нь байна.

Сургалт 350 мянган төгрөгийн төлбөртэй бөгөөд нэг байгууллагаас хоёр хүн оролцвол хямдралтай бөгөөд мөн хоёр модулийн аль нэгийг нь сонгож сурах ч боломжтой. Хэрвээ ингэсэн тохиолдолд сургалтын төлбөр 200 мянган төгрөг болох аж. Сургалт “Мандал даатгал” компанийн байрны гуравдугаар давхарт болох юм.